Онцлох ишлэл |
|
"Монголбанк өндөр инфляцыг хяналтаа авахаар мөнгөний хумих бодлого баримталж буй нь Монголын хөрөнгийн биржийн индексүүдийн уналтад гол нөлөөтэй байна." - Г. Алтангэрэл Ти Ди Би Секьюритис ҮЦК Брокер |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
2021 онд Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) индексүүд өсөлттэй байсан буюу TОП 20 индекс 130.3%-иар, MSE A индекс 69.7%-иар, MSE B индекс 61.0%-иар тус тус өссөн билээ.
Харин 2022 онд цар тахлын сөрөг нөлөөнөөс үүссэн хөл хорио, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь дэлхий даяар өндөр инфляцын эхлэл болж төв банкуудад өндөр инфляцыг хяналтдаа авах дарамтыг учруулсан. Мөн түүний дараа эхэлсэн ОХУ, Украин хоорондын мөргөлдөөн, дайныг эсэргүүцсэн улс орнуудын хориг арга хэмжээ нь доголдлыг илүү ихэсгэж улмаар дийлэнх улс орнууд өндөр инфляцын дарамтад өртөөд байна. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,409.89 нэгжид хүрч 3.25%-ийн өсөлттэй хаагдлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Төв банкны бодлогын хүү өндрөөр өсөх хүлээлт буурсны улмаас АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал өсөлттэй (Growth) ангиллын хувьцаанууд болон технологийн салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол эрчим хүчний салбарын хувьцаанууд бууралттай байлаа. "Dow Jones Industrial Average" индекс өсөлттэй байснаар 2022 оны 9-р сарын доод түвшнээсээ 20%-иар өссөн үзүүлэлттэй болж бухын зах зээлд шилжээд байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Евро бүсийн 11-р сарын инфляцын түвшин бууралттай байсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Ийнхүү өсөлттэй байснаар Европын хувьцаанууд долоон 7 хоног дараалан өссөн үзүүлэлттэй болж байна. БНХАУ-ын коронавирусын хязгаарлалт суларч буй мэдээ нь хувьцааны зах зээлд эергээр нөлөөлсөн.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт сөрөг өгөөжтэй байлаа. Тодруулбал, "NIKKIE 225" индекс 1.8%, "TOPIX" индекс 3.2%-иар тус тус 7 хоногт буурж хаагдлаа. Иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт дахин чангарч 1 ам.доллар 134.3 иентэй тэнцсэн нь экспортын дүнг бууруулж, экспортлогч компаниудад сөрөг нөлөө үзүүлж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. "Shanghai Composite" индекс 1.8%, "CSI 300" индекс 2.5%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хувьцааны зах зээл өсөлттэй байхад БНХАУ-ын цар тахлын хөл хорионы дэглэм сулрах дохио гол нөлөөг үзүүллээ. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
Бондын зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 12 ширхэг бондыг нийт 1.12 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: ХНС-ийн тэргүүн Брукингсийн хүрээлэн дээр болсон илтгэлийн дараа АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж буурлаа. Учир нь төв банк бодлогын хүүгийн өсөлтөө удаашруулах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн юм. Харин Баасан гарагт нийтлэгдсэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээний дараагаар ЗГҮЦ-ны өгөөж бага хэмжээнд өссөн. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
БИЧИЛ ГЛОБУС ХБҮЦ 17.5% "ШИЙДВЭРЭЭРЭЭ ЯЛГАР" |
|
Хөрөнгө оруулагч та Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй санал болгож буй Бичил Глобус ХБҮЦ-ыг сонирхож байвал доорх холбоосоор мэдээллээ үлдээнэ үү. |
Мэдээлэл авах→ |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
Bloomberg Economics: БНХАУ 2023 оны дунд үед эдийн засгаа бүрэн нээнэ |
2022.12.01 |
БНХАУ дараагийн долоон сарын турш цар тахлын эсрэг хязгаарлалтуудаа үе шаттайгаар сулруулж, 2023 оны дунд үе гэхэд эдийн засгаа бүрэн нээх төлөвтэй гэж “Bloomberg Economics” тооцоолжээ. |
Дэлгэрэнгүй |
Азийн хөрөнгийн зах зээл 1990-ээд оноос хойших хамгийн их өсөлттэй сараа үдэж байна |
2022.11.30 |
Азийн хөрөнгийн зах зээл бусад бүс нутагтай харьцуулахад 1993 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй сараа үдлээ. Тухайлбал: Ази, Номхон далайн бүсийн “MSCI” индекс энэ сард 14 хувиар өссөн нь 1998 оноос хойших дээд үзүүлэлт болж байна. Үүнтэй харьцуулахад “MSCI” дэлхийн бүх орны үзүүлэлтийг багцалсан индекс нь зургаа хүрэхгүй хувиар өссөн байна. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
“ГИШҮҮН КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР” БАТЛАГДЛАА |
2022.12.02 |
Компанийн тухай хуулийн 83.1 дэх заалт, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Дүрмийн 8.1, 8.10.9, 8.10.11 дэх заалт, “Гишүүнчлэлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4.8 дахь заалтуудыг үндэслэн гаргасан “Гишүүн компаниудаас цахим хэлбэрээр мэдээлэл ирүүлэх заавар”-ыг МХБ-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/143 тоот тушаалаар батлан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо.
|
Дэлгэрэнгүй
|
“ГОЛОМТ БАНК" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА |
2022.12.01 |
Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд шинээр бүртгэгдсэн “Голомт банк” ХК нь нийт хувьцааныхаа 10.09% буюу 80,402,743 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
|
Дэлгэрэнгүй
|
|
|
|